Ц.Цэнгэл Газар-зүй
2011-6-13
Боловсролын стандарт

Ангилал: Цэнгэл

Боловсролын стандарт:Нийгмийн хөгжлийн захиалга, хувь хүний хэрэгцээг хангахуйц боловсролын үйлчилгээний чанарын түвшинг тогтоохын тулд тухайн шатлалын , тухайн чиглэлийн боловсролын зорилго,агуулга,арга зүйн үндэс,орчин нөхцөл,үнэлгээнд бүхэлд нь зайлшгүй тавих наад захын шаардлагын тогтолцоо болон түүний хөгжих явцын үндсийг хэмжээсжүүлэн тодорхойлсон норматив баримт бичиг.

Боловсролын стандартын үүрэг нь:Боловсролын бүх шатны үйл ажиллагааг зохистой жолоодох,удирдан чиглүүлэх,дидактик нөхцлийг хангах эцсийн үр дүнг дээшлүүлэх явдал юм.

Боловсролын стандарт нь:

Орц

Агуулгын төлөвлөлт

 

 

Явц

Сурах,сургах

үйл явц

 

Гарц

Эзэмшсэнмэдлэгийн түвшний үзүүлэлт

 

Агуулгын стандарт

 

Сургалтын стандарт

 

Эзэмшсэн мэдлэг

Стандартын ангилал:

·        Суралцагсдад зориулсан

·        Агуулгын

·        Үйл ажиллагааны

·        Багшийн

·        Сургуулийн

·        Улс,орон нутгийн боловсролын байгууллагын

Стандартын хамрах хүрээ:

·        Багш сурган хүмүүжүүлэгч

·        Суралцагч

·        Эцэг эх

·        Судлаач, арга зүйч,шинжээч

·        Удирдах ажилтан ,сурах бичиг зохиогч, хэвлэн нийтлэгч

 

Стандартын бүтэц:

·        Удиртгал

·        Үзэл баримтлал

·        Агуулгын стандарт

·        Үнэлгээний стандарт

·        Арга зүйн хөгжлийн үндэс

Стандартын шинэчлэл:

1.Агуулгын стандарт байсныг боловсролын стандарт болгосон.

2. Цогц чадамжинд тулгуурласан. Цогц чадамж гэдэг нь:Хүний эзэмшсэн мэдлэг,чадвар,туршлага,төлөвшсөн хандлага,зан үйлийн илэрхийлэл,хүний хөгжлийн чадамжийг хэлнэ.

  К1: Мэдэхүйн------мэдлэг эзэмшинэ,өөрөө шинэ мэдлэг бүтээхн ур ухааныг эзэмшинэ.

К2: Бүтээх---------эзэмшсэн чадвараа нөхцөл байдлын өөрчлөлтөд нийцүүлэн хөгжих арга ухаанд хөгжинө

К3: Оршихуйн -------бие бялдар,оюун ухаан,сэтгэл хөдлөл,гоо сайхан,ёс суртахууны мэдрэмжээ хөгжүүлэх

К4: Нийгэмшихүйн------- аливаа зөрчлийг тайван аргаар оновчтой шийдвэрлэж сурах,бусдыг хүндэтгэн нийгэмд бусадтай хамтран аж төрөхөд сурна.

3.Түүх нийгмийн ухааны боловсрол эзэмших хэрэгцээнд нь суурилсан

4. Багш агуулгаа өөрөө сонгох боломжийг олгож буй

5. Түүх нийгмийн ухааны боловсролоор эзэмшсэн цогц чадамжийг үнэлнэ

6. Үнэлгээний стандарттай. Цогц чадамжийн код, тулгуур дохиотой. Танин мэдэхүйн түвшний жишиг даалгавартай.

7. Арга зүйн хөгжлийн үндэсийг тодорхойлж өгсөн. Үүнд нь:

·        Арга судлал

·        Сэтгэл судлал

·        Дидактик

·        Социологи

·        Ардын сурган хүмүүжүүлэх ухааны өв уламжлал орно.

ТНУ-ны боловсрол эзэмшүүлэхийн тулд мөрдлөг болгох арга зүйн зарчмуудыг оруулсан. Үүнд:

·        Боломжийг тэнцүү олгох

·        Судлах агуулгыг сонгох

·        Багшлахуйн

·        Суралцахуйн

·        Технологийн

·        Үнэлгээний  /хөгжил төлөвшлийг үнэлнэ/.

Хөтөлбөр боловсруулах арга зүй: Киррикюлим гэдэг нь сургалтын хөтөлбөр гэдэгтэй дүйнэ.Энэ нэр томъёо xvi зууны үеэс англи хэлээр гарсан ном зохиолуудад хэрэглэгдэх болсон.

Хөтөлбөр гэдэг нь:Тодорхой хугацаанд ямар агуулгатай хичээлүүдийг хэрхэн заахыг тодруулах зорилготой төлөвлөгөөг хэлнэ.

1жилд 4-6 бүлэг, бүлэг сэдэв нь 8-12цагийн хичээлтэй байхаар төлөвлөнө.хөтөлбөр хийх зааварчилгаа:

1.   Заах анги ,хугацааг болвсруулна

2.   Сэдвийн бүдүүвчийг хийхдээ ерөнхий сэдэв буюу үзэл санааг тойруулж хийнэ

3.   Хичээлийн зорилт,асуудал,сэдэв тус бүр нь тодорхой нэгж хичээлийн сэдэвт тохирсон байна.

4.   Агуулга,дасгал,танин мэдэхүйн үйл явцууд ба ур чадварууд ,сэтгэлзүй хөдөлгөөний чадварууд,хандлага,үнэлгээг багтаах

5.   Бүлэг хичээлийн нр дүнг үнэлэх арга замыг тодорхойлж,сурагчдын төвшин тогтоох урьдчилсан шалгалт,шалгах тустийг оруулж өгнө.

6.   Нэмж судлах  нөөц материал бэлтгэх

7.   Сэдвийг оновчтой заах аргууд , асуудлыг сонгож ,сүүлийн үеийн үйл явдлыг багтааж болно.

Хөтөлбөрийг бүтээхдээ анхаарах зүйл:

·        Ямар зорилго , зорилт тавигдаж байна?  . Нийгэм ба суралцагсдын хэрэгцээг хангахын тулд боловсролын , тухайн хичээлийн зорилго зорилтыг хэрхэн оновчтой  үндэслэх вэ?

·        Ямар агуулгыг хэрэгжүүлэх вэ? Зорилгл,зорилтдоо хүрэхийн тулд судлагдахууны тогтолцоог хэрхэн оновчтой бүтээх вэ?

·        Ямар арга замаар тавьсан зорилго, зорилтод хүрэх вэ? Өөрөөр хэлбэл арга зүйгээ хэрхэн оновчтой үндэслэн боловсруулах вэ?

·        Яаж үнэлэх вэ?Өөрөөр хэлбэл 1 талаас сургууль багшийн ажлын чанарыг,нөгөө талаас суралцагчийн мэдлэг эзэмшилт , чадвар,төлөвшилтийг хэрхэн оновчтой үнэлэх вэ?гэсэн асуултуудад харижлт өгөх шаардлагатай.

Мэдлэг:Танин мэдэхүйн үйл ажиллагааны дүнд хүний эзэмших үйлийн баримжааг тодорхойлох тухайн судлагдахуун болон ур ухааны нэгдлийн тогтолцоо юм.

Чадвар:Асуудлаа шийдвэрлэхэд мэдлэгээ хэрэглэх дадлага туршлагын үзүүлэлт юм.

                    Сургалтын аргууд

сэдэл тэмүүлэл төрүүлэх аргууд

·        Оюуны довтолгоо

·        Асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлэх

·        идэвхжүүлэх

Бичих чадвар хөгжүүлэх арга

·        марафон бичлэг

·        RAFT

·        KWL

·        Эссэ ба чөлөөт бичлэг

Ярих чадварыг хөгжүүлэх

·        Бод ,хамтар,хуваалц

·        Түншдээ хандах

·        Мэтгэлцээн

·        Маргаан

·        Үзэгтэй тоглолт

Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх

·        Инсерт

·        Зэрэгцүүлэн тэмдэглэл хөтлөх

·        5 мөрт зохиох

·        Асуулт тавих арга

·        Венндиаграмм

·        эвлүүлэг

судалгааны аргад суралцах арга

·        орчны судалгаа

·        жижиг бүлгээр судалгаахийх

·        төслийн судалгаа хийх

 

 

 


Comments

газар-зүйн хичээл

Сүүлийн бичлэгүүд

. түлш эрчим хүч
. жишиг даалгаврууд2
. Ёс суртахуун
. жишиг даалгаварууд
. гэрийн даалгавар
. зөвөлгөө
. зөвөлгөө
. Тест
. Аж үйлдвэр3
. Аж үйлдвэр2
. Аж үйлдвэр
. байгалийн нөхцөл нөөц
. зураг5
. зураг4
. зураг3

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 26 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant