Ц.Цэнгэл Газар-зүй
2011-06-13
Дадлага хичээлийг зохион байгуулж сурагчдаар мэдлэг бүтээлгэх нь

Ангилал: бусад

Дадлага хичээлийг зохион байгуулж сурагчдаар мэдлэг бүтээлгэх нь.

1     Боловсролын шинэчлэлийн тухай асуудал

2     Технологийн шинэчлэл,боловсролын технологийн шинэчлэл

3     Газарзүйн боловсролын технологийн шинэчлэл

4     Ээлжит хичээлийн технологийн шинэчлэл

5     Дадлага хичээлийг зохон байгуулж сурагчаар мэдлэг бүтээлгэх нь

Нэг. Боловсролын шинэчлэл

Нийгэм өөрчлөгдэх бүр өмнө хэрэглэж үйлчилж байсан аргууд хуучирч шинэ орчин, ахуйд тохирохгүй болохоор аргын эрэлхийлэл хийгддэг.”Аргыг нь олбол алтан шумуулын толгойг зүүгээр хатгана “гэдэг зүйр үг байдаг. Аливаа ажлыг төгс гүйцэтгэх шилдэг сайн арга гэж байдаггүй. Аргыг ямагт хайж, эрж ,шинэчилж,тохируулж ,сонгож авах хэрэгтэйг дээрх зүйр үг өгүүлжээ.Аргыг олох гэдэг эрэлхийлэл юм.Эрэлхийллийн үр дүнд тухайн ажлыг сайн гүйцэтгэж чадах зөв аргыг олдог. Тэгэхээр арга гэдэг тогтонги зүйл биш үргэлж шинэчлэн сайжруулж боловсронгуй болгож , баяжуулж байвал зохих зүйл юм.Сургалтын арга ч ялгаагүй ямагт нийгмийн хөгжил,шинэ шинэ зорилгыг даган шинэчлэгдэн баяжиж хөгжсөөр ирсэн түүхтэй. Аль ч хичээлийн заах аргад олон жилээр тогтож хэвшсэн уламжлалт арга барилыг өөрчилж , шинэ арга технологийг эрэлхийлэн олж ,сургалтын практикт нэвтрүүлэх явдал боловсролын шинэчлэлийн чухал асуудлын нэг мөн.Өмнөх нийгмийн үед бүх шатны сургуульд багшийн үйл ажиллагаа голлож , сурагчид сонссон,уншсан хичээлээ зөвхөн сэргээн санах түвшинд эзэмшээд сурч мэдсэнээ амьдрал практикт хэрэглэж чадахгүй олон жил сууж сурсаны хэрэг тус өөртөө болон нийгэмд үл мэдэгдэх болж байв.Дорно дахинд “ Сонсвол мартаж, уншвал санана , хийвэл бүтээнэ” гэсэн мэргэн үг байдаг.. Иймд сургалтын арга зүйн шинэчлэлийн төвд  суралцагчийг тавьж сурсан мэдсэнээ амьдрал ахуйдаа хэрэглэж чадах чадвар , дадлыг эзэмшүүлэх , улмаар нийгмийн идэвхтэй , бүтээлч иргэнийг төлөвшүүлэхэд технологийн шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэй болж байна.Монгол улсын төрөөс  “ Боловсролын талаар баримтлах бодлого “ хэмээх баримт бичигт боловсролын нийгмийн үнэлэмжийг тодорхойлохдоо “ Боловсрол бол Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын баталгаа, хөгжил дэвшлийн эх сурвалж мөн. Иймд боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ “ гэсэн байдаг . Дэлхийн үе үеийн эрдэмтэн мэргэд боловсролын талаарх үзэл бодол , онолоо боловсруулсаар иржээ жишээ нь:  Сократ “Эд юмсыг танин мэдэхээсээ өмнө өөрийгөө танин мэдэх ёстой” .Демокрит “Мэдлэг бол зөвхөн хөдөлмөрийн үр дүнд л бий болно “Франсау Рабле “ Мэдлэг эзэмших үйл явц нь ухамсартай , шинж чанарыг агуулж байхын чухлыг “ , Томас  Мор  “Онолын мэдлэгийг практиктай холбож үзэх “, Я.А. Коменский  “Мэдлэг эзэмшилт  хялбар дөхөм, гүн бат, ухамсартай байх тулгуур зарчмууд “ –ыг дэвшүүлжээ. Жан Жак Руссо  “ Сургалтанд хүүхдийг хувь хүнийх нь хувьд хүндэтгэн үзэж ,байгалиас заяасан төрөлх зан чанарын онцлог , хүсэл сонирхлыг нь харгалзах “-ыг анхааруулж байхад Швейцарын нэрт сурган хүмүүжүүлэгч Песталоцци “ Хүний нүд харахыг ,чих нь сонсохыг , хөл нь явахыг , гар нь барьж бүтээхийг , зүрх нь итгэж хайрлахыг, ой ухаан нь сэтгэхийг хүснэ”хэмээсэн бол нэрт онолч Адольф Дистервег “ Багшийн хэрэглэж буй сургалтын арга үр дүнтэй болох эсэх нь сурагчдын оюун ухааны хүчийг дайчилж чадаж байгаа эсэхээс хамаарна. Муу багш үнэт зүйлийн тухай, сайн багш түүнийг өөрөөр нь олуулна” гэжээ. Оросын философич В.Э.Ильенков “ Хүүхдийг сэтгэн бодохуйд сургах ёстой” номондоо “ Хүн юм мэдсэнээрээ ухаантай болдоггүй , харин мэдэх аргыг эзэмшсэнээрээ ухаантай болдог .. “ гэжээ Хүүхдийн юм сурах , мэдлэг эзэмших, үйл явцыг зохион байгуулахдаа хүүхдээс тогтоох чадвараа бус харин өөрийн сэтгэн бодох чадвараа, асуудал дэвшүүлэх чадвараа байнга дээшлүүлэхийг шаардаж байхаар зохион байгуулах хэрэгтэй. Оюун ухаан сэтгэхүй гэдэг бол байгалиас гагцхүү хүнд заяасан хосгүй хишиг мөн бөгөөд түүнийг хэрхэвч гэмтээж болохгүй . Түүнийг гэмтээж эрэмдэг зэрэмдэг болгодог найдвартай арга бол хүүхдэд мэдлэгийг бэлнээр нь өгөх явдал юм гэжээ. Ийм л учраас боловсролд шинэчлэл хийх хэрэгтэй байна.

Хоёр Технологи , технологийн шинэчлэл гэж юу вэ?

Хүмүүс өөрсдийнхөө хүсэл хэрэгцээг хангахын тулд хамгийн шинэлэг зүйл ,шинэ бүтээл болон шинжлэх ухааны нээлтийг амьдрал ахуйдаа ашиглах бүхийл арга замыг технологи гэнэ. Технологи гэдэг нь боловсролын салбарт бол хүнийг хүн болгон төлөвшүүлэх өвөрмөц урлаг , сургалт хүмүүжлийн ажлыг оновчтой зохион байгуулахад мэдээллийн болон хяналтын техник хэрэгсэл ашиглах үйл явц, нөгөө талаасаа сэтгэн бодох, танин мэдэхүйн үйлдлийг системчлэх загварчилал юм. Энэ технологи хир зэрэг боловсронгуй байгаа болон өнөөгийн дэвшил , хөгжил ,нийгмийн шаардлагад нийцэж байгааг эцсийн бүтээгдэхүүн болох бие хүний боловсрол , хүмүүжлийн түвшин ,хийж чадах зүйл сэтгэх бодож бүтээх зүйлийн чанар л хэлж өгнө.Харин сургалтын технологи гэдэг нь боловсролын буюу анги дахь сургалтыг системчлэх гэж нэрлэж болох сэтгэхүйн системчлэх аргыг сурган хүмүүжүүлэх ухаанд нэвтрүүлэх явдал гэж үзэж болноо гэж японы эрдэмтэн сурган хүмүүжүүлэгч Т.Сакамото хэлсэн байдаг .Хичээлийн технологи гэдэг нь “ Сэтгэлзүй , сурган хүмүүжүүлэх болон удирдлагын ухааны зүй тогтолд тулгуурлан боловсруулсан хамгийн оночтой , аливаа үйлдлийг гүйцэтгэх  эрэмбэ дэс дараатай хувилбар юм. Энэ утгаараа америкийн эрдэмтэн Карнеги 1976 онд  “Сургалтын технологи бол боловсрол дахь 4 дахь хувьсгал “ гэж нэрлэсэн байдаг . Сургалтын технологи гэдэг ухагдахуун нь :Сургалтын зорилго, агуулга, нөхцөл, хэрэглэгдэхүүн,түүнийг зохион байгуулах хэлбэр,сургалтын арга ,багш , сурагч,үр дүн гэсэн бүрэлдэхүүнийг агуулсан өргөн хүрээтэй ойлголт юм. Өөрөөр хэлбэл       

                       Сургалтын зорилго нь --------юуны учир сургах вэ?

                       Сургалтын агуулга нь --------юунд сургах вэ?

Сургах үйл явц арга хэлбэр нь  --------------хэнийг яаж сургах вэ? Эдгээрийн уялдаа холбоо бүхий үйл явцын зохион байгуулалт юм.

Сургалтын технолгийн шинэчлэл гэдэг нь :

·         Сургалт,суралцахуйн нэгдмэл орчин

·         Сурах сонирхол төрөх уур амьсгал бий болох.

·         Чанарлаг үр дүн, зорилгодоо хүрэх нөхцлийг хангах үр ашигтай бүхий л үйл ажиллагааны шинэ зохион байгуулалт юм.

Сургалтын технологийг хир шинжлэх ухааны үндэстэй сонгон авснаас сургалтын агуулгын шинэчлэл шалтгаална . Нийгмийг хямралаас гаргах нэг гол хүчин зүйл бол боловсрол эзэмшүүлэх, сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулах технологийг улам боловсронгуй болгох явдал.Өөрөөр хэлбэл сэтгэл судлал С.Х.У,залуурзүйн ухаануудын уулзвар дээр хэрэгжих учиртай нарийн нийлмэл үйл явц юм.

Сэтгэлзүйн үндэс

С.Х.-х зүйн үндэс

Залуур зүйн үндэс

1.багш сурагч хоёрын харилцааг ардчилах

2. хүүхдэд өөртөө итгэх , өөрөөрөө бахархах ,өөдрөг сэтгэгдэл төрүүлэх

3.шинийг сурч мэдэх хүсэл тэмүүлэл бий болгох

1. сурагчаа хэн болохыг нь зөв таних

2. сурагчийн бие даасан бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх

3. эзэмшүүлж буй шинжлэх ухааны мэдээллийн зохистой харьцааг хадгалах

.багш бүхнийг зааварлагчийнхаа байр сууриа султган шавь нарынхаа оюун ухаанд хөтлөгдөж бас хөтөлж хамтран ажиллахын нэр юм.

 

Технологийн шинэчлэл гэдэг нь хамгийн товчоор хэлбэл мэдлэг дамжуулах аргаас мэдлэг бүтээдэг аргад шилжих технологи юм. Нөгөө талаар “Сэтгэхүйн үйлдэл хийх чадвар төлөвшүүлэх технологийг хэрэгжүүлэх явдал юм.Ингэхийн тулд багш өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй.

   Гурав. Газарзүйн боловсролын технологийн шинэчлэл.

Газарзүйн шинжлэх ухаан нь газар нутгийг энгийн тодорхойлон бичихээс эхлээд газар нутгийг зурагт дүрслэх,байгаль нийгэмд үүссэн үзэгдэл үйл явцыг загварчилах,таамаглах хүртэл урт замыг туулж ирсэн түүхтэй. Орчин үеийн газарзүй нь хүрээлэн буй орчин ,хүн байгалийн харилцан үйлчлэлийг судлахад гол анхаарлаа чиглүүлж ,улс орны хүн амын амьдралын хэвийн үйл ажиллагааг хангах гол нөхцөл болж байна.Мөн байгаль байгалийн нөөцийн эдийн засаг,нийгмийн талуудыг судлах чиглэл нэмэгдэж байна Газарзүйн сургалтын зорилт нь нийгэмд биеэ даан амьдрах,тулгамдсан асуудлыг шийдвэрлэх,бодит чадвартай ,бүтээлч,нийгмийнхээ үнэт зүйлийг эрхэмлэдэг иргэн төлөвшүүлнэ.Хэрхэн төлөвшиж буй нь дараахь байдлаар илэрнэ:

·         Мэдлэгээ хэрэглээ болгож чадаж байгаа

·         Асуудлыг шийдвэрлэхэд биеэ дааж бүтээлчээр оролцож буй байдал

·         Бусдын санал , үзэл бодлыг хэрхэн хүлээж авдаг

·         Өөрийн үзэл бодлоо хэрхэн илэрхийлж байгаа

·         Соёлын үнэт зүйлд хандаж буй хандлага г.м.

Газарзүй боловсролын сэтгэл судлалын үндэс нь Швейцарын эрдэмтэн сэтгэл судлаач Ж.Пиаже, О.Х.У-ын нэрт эрдэмтэн Л.Выгодский болон тэдгээрийн шавь нарын хөгжүүлсэн “Танин мэдэхүйн сэтгэл судлал”, “Үйл ажиллагааны онол дээр суурилсан Конструктив сэтгэл судлал болно. Энэ онолыг үндэслэгчид “Мэдлэг зүгээр нэг дамждаггүй мэдлэгийг хүн зохиомжлон бүтээдэг” гэж үздэг. Хүн өөрийн бүтээлч үйл ажиллагаагаар мэдлэгийг бүтээнэ.  Сэрж  хүртэхээс--------------- оюун дүгнэлт

                Мэдэрч танин мэдэхээс--------------сэтгэж танин мэдэх ба байгаль нийгмийн үзэгдэл юмсын талаар мэдлэг бүтээх явцад суаргчдын сэтгэн бодох чадвар хөгжиж үнэлэмж,харилцаа хандлага төлөвшинө.

            Дөрөв. Ээлжит хичээлийн технологийн шинэчлэл

Багш суралцагчийнхаа биологи,нийгмийн шинжүүд тэдгээрийн онцлогыг танин мэдэж арга технологио хөгжүүлнэ  “Хичээл заах гэдэг нь хичээл эхлэхээс ,дуусах хүртэл хугацааг хамгийн сайнаар удирдан өнгөрүүлэх явдал юм”.   Сурагч багшдаа хайртай,заасан хичээлийг нь ойлгодог бол тэр сурагчийн хувьд шилдэг багшаа олсон гэсэн үг  Тэгвэл өөрийгөө мартаж ажилладаг,үүнийгээ анзаардаггүй багш нь шилдэг багш юм.

Сайн багшийн гол шинж нь:

·         Хүүхдийн бодол сэтгэл санааг ойлгодог,хүүхдийг ялгаварладаггүй

·         Заахаас илүү хүмүүжил,сургалтыг чухалчилдаг

·         Хүүхдүүдтэй зөөлөн мөртлөө хүндэтгэлтэй харьцдаг

·         Нөлөөтэй ухаалаг яриатай

·         Өөрийн ажилдаа дуртай,идэвхтэй оролцдог

·         Сурагч багшийн хоорондын зайг зөв тохируулдаг

·         Хүүхдийг сурах сонирхолд хөтөлдөг

·         Худал хэлэх,хуурамч дүр эсгэхээс хол байдаг

·         Бусдын үгээр биш өөрийн бодолтой байдаг

·         Зарим үед сурагчийн нүдээр харж чаддаг

·         Гаргацтай жигд бичдэг г.м

 

Сайн хичээлийн шаардлага нь  :

1.Анхаарлыг нь төвлөрүүлж сурагчдын хичээлд оролцох идэвхийг нь өрнүүлэх 2.хичээлийн зорилтоо тодорхойлох /к1-к4-цогц чадамжинд суурилна /

3. Сурах бичгээс нь давсан ,сурагчдыг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаанч багшийн мэдээлэл.

4.Чиглүүлэгч,туслагч,зөвлөгч,сэтгэн бодох үйл ажиллагааг нь өрнүүлэхүйц хамтын ажиллагаа

5. Хичээл хоорондын холбоог хийж шударгаар үнэлж дүгнэх.

Хичээл дууссаны дараа сурагчдын ойлгосон ,сурагчдад таалагдсан эсэх талаар мэдээлэлтэй байх чухал байдаг. Багш хүн сургалтын маш олон аргыг мэддэг байх хэрэгтэй.

        Тав. Дадлага  хичээлийг зохион байгуулж мэдлэг бүтээлгэх

1.    Сурагчийн үйл ажиллагаагаар мэдлэг бүтээгдэнэ

2.    Сурагч мэдлэгийг өөрийн хөгжлийн түвшингээрээ бүтээнэ

3.    Сурагчийн дотоод сэдэл тэмүүллийг хөгжүүлэх замаар мэдлэгийг бүтээнэ

Эдгээрийг бүтээлгэхийн тулд сурагчдын бие мах бодь,сэтгэл санаа , дотоод нөөцийн бүтээх чадварт тулгуурлана. Багш дадлага хичээлийг хийлгэхийн өмнө ээлжит хичээлүүдээ маш сайн заасан байх хэрэгтэй. Хичээлийг сайн заахын тулд сургалтын олон аргуудыг чадварлаг эзэмшсэн байх ёстой.Аргуудыг багцалбал:

·         Сурах сэдэл тэмүүлэл төрүүлэх аргууд

·         Бүтээлч сэтгэлгээний аргууд

·         Хөгжүүлэх сургалтын аргууд

·         Идэвхжүүлэх аргууд

·         Судалгааны аргад суралцах

·         Бичих,ярих,сонсох,унших,анхаарал төвлөрүүлэх,танин мэдэхүйг нь хөгжүүлэх  г.м.

эдгээрээс гадна :

·         Дадлага хичээл хийлгэх арга зүй

·         Эрэл хайгуул,судалгаанд чиглүүлэх онолын мэдлэгийг олгох арга зүй

·         Газрын зурагтай ажиллах арга зүй

·         Орон нутаг орчны судалгаа явуулах арга зүй гэж байна.

Суралцахуй болон сургалт нь хоорондоо уялдаа холбоо бүхий үйл явц юм.Суралцахуй нь  мэдлэг, дадлага,хандлагын өөрчлөлт

      Сургалт нь энэхүү өөрчлөлтийн арга ,чанарыг хувиргалт хийх хэрэгсэл юм.

Суралцахуй нь: 1. Шинэ зүйл эзэмших---шинэ мэдлэг мэдээлэл олж авах:

·         Хийж сурах---/эв дүй эзэмших/

·         Дадлагатай болох---/ур чадвартай болох/

·         Шинэ хандлагаар төлөвших--/боловсролжих,иргэнших,үнэт зүйл эзэмших/

·         Бодох,сэтгэх,үйлдэх,мэдрэх арга ухаан

                                  2..эрх чөлөөтэй байдлаа өргөтгөх---/амьдрах чадвараа сайжруулах/  явдал юм харин сургалт гэдэг нь:

Оролт--------чанарын хувиргалтын үйл явц-----------гаралт

Дадлага  хичээлийг зохион байгуулахдаа дараах зарчмыг баримтална.

1.Сурагчдын төрөлх шинж чанарт тохирсон байна

2.Эрчимтэй байх

 3 Үйл ажиллагаанд тулгуурлах явдал юм.Дадлага хичээлийг явулахдаа :

·         Мэдлэг мэдээллийг аль болох томсгосон нэгжээр бүхэллэг байдлаар багцалж өгөх хэрэгтэй

·         Сурагчдын мэдлэг туршлагад тохируулан элементарчлах

·         Онол практикийн харьцааг зохистой болгох

·         Байгаль нийгмийн үзэгдэл юмсыг жишиж харьцуулах, тооцоолох,турших ,сорих,зураглах,цаашдын төлвийг прогнзчилох,таамаглах чадвар суулгах

·         Салангад биш системтэй мэдлэг эзэмшүүлэх: - үйлийн баримжаа олгох

                                                                             -үйлийг хийж гүйцэтгэх

                                                                             -үйлийг хянах гэсэн дарааллаар явагдана.

·         Сурагчдын нас сэтгэцийн онцлог, мэдлэг,туршлага,хэрэгцээ сонирхолд тулгуурлан нэг бүрчлэн ба хамтран ажиллах арга хэлбэрээр зохион байгуулах нөхцлийг бүрдүүлнэ.

·         “Яаж заах вэ? гэж арга зүйгээ төлөвлөхөөс илүү “Хүүхэд яаж сурч,хөгждөг” зүй тогтлыг илрүүлж мэдлэг бүтээх,бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ур ухааны тоггтолцоог төлөвлөнө . Дадлага хичээлд оролцож буй сурагчиднь:

1.газарзүйн мэдээллийг аль болох богино хугацаанд олж авах

2. мэдээллээ боловсруулах

3. дүн шинжилгээ хийж нэгтгэн дүгнэх

4.Асуудлыг шийдвэрлэхэд мэдлэгээ хэрэглэх г.м.Эдгээр аргыг хэрэглэн 2008-2009 оны хичээлийн жилд дадлага ажлуудыг удирдан бүтээлээр нь үзэсгэлэн гаргаж,сургуулийн цахим сангаар болон фото зургаар сурталчилсан. Зарим бүтээлийг нь онол практикийн бага хурлын үеэр үзэсгэлэн гаргах болно Дадлага хичээлийг явуулах болсноор сурагчдын сурлагын чанарт дараахь өөрчлөлтүүд орсон болно.

анги

                       ABCD

                            АВ

 

2008.09 Т.Т.Ш

2009 .01 .19

З.Н.Шалгалт

2009.06

Жилийн эцэс

09 сар

2009.01.19

Жилийн эцэс

7

-

 76,5%

100%

-

11%

38,3%

8

13,7%

59,1%

100%

5,5%

15,9%

34%

29%

69,2%

100%

4,1%

7,6%

34%

10-3с

-

90%

100%

-

9%

-

бүгд

40%

72%

100%

6,8%

13%

36%

 

Газарзүй-1,Газарзүй-2 сурах бичгийн багшийн номыг бичсэн тул сургалтандаа шууд хэрэглэж байлаа Мөн тивүүдийн болон монгол орны атлас дасгалын зургуудтай болгон тогтмол ажиллуулж сургалаа

Зургаа. Дүгнэлт

1.Сурагчидыг дадлага хичээлээр мэдлэг бүтээлгэснээр чадвартай болж улмаар олж авсан мэдлэг чадвар нь хэрэглээ болж байгаа нь  2009.09.16нд явагдсан “Ногоон соёл “ аяны хүрээнд ажиглагдаж байлаа . Бүтээлүүдийг нь хавсаргалаа.

2.Мэдээлэл олж авах,ашиглах ,боловсруулах арга зүйтэй боллоо

3. Ярих үзэл бодлоо илэрхийлэх байдалд ахиц гарлаа

4.Хичээлд оролцох идэвх,сонирхол, асууж лавлах хандлага нэмэгдлээ

5.Илтгэл эссе бичих мэтгэлцэх сонирхолтой боллоо

6.Өөрсдийн хийсэн болон бусдынхаа бүтээлээр бахархдаг боллоо

7. Өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлдэг боллоо

8 Музей, экскурс хичээл хийхийг шаарддаг боллоо

9.Ангиудын дунд тэмцээнүүдийг явуулж байлаа

10.Эх орондоо болон дэлхийд болж буй үйл явдлуудад үнэлэлт дүгнэлт өгдөг боллоо 

Тус илтгэлийг бичихийн тулд 8,9,10-р ангийн дунд судалгаа багш нарын дунд судалгаа явуулснаа хавсаргалаа.

 

 

Ашигласан ном гарын авлагын жагёаалт

1.     Сайн хичуул гэж юу вэ?

2.    Лхагважав,Нэргүй,Доёд-----хичээл хоорондын холбоо

3.    2007.11.27ны 440тоот тушаал

4.    Технологийн шинэчлэл

5.    Ичинхорлоо  Багшийн ном

6.    Ч.Лхагважав,Ш.Сарантуяа “Сургалтын технологийн шинэчлэл

7.    Шавь төвтэй сургалт          2000он

8.    Хамтын хичээл  2008

9.    Иргэний оролцооны чадваруудыг хөгжүүлэх сургалтын аргууд

10. Ц.Оюун Багшийн хөгжлийн арга зүйн зарим асуудлууд

11. Сургалтын технологын шинэчлэл 1999

12. Г.Баттөр Багшийн боловсрол

13. Сургалтын үйл ажиллагааг удирдах нь  2007

14. Хичээлээр сурагчдын цогц чадамжийг үнэлэх арга зүй  2006

15. Сургуулийн чанарын удирдлага –үнэлгээ

16. Та удирдах ажилтан болно

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БЗДүүргийн 84-р сургууль

 

 

 

“Ээлжит хичээлийн технологи шинэчлэлийн асуудал” /онол практикийн бага хурал/

 

 

Дадлага хичээлийг зохион байгуулан сурагчдаар мэдлэг бүтээлгэх нь

 

 Газар зүйн багш Ц.Цэнгэл

 

 

 

 

 

                                  2009.09.25


Comments

газар-зүйн хичээл

Сүүлийн бичлэгүүд

. түлш эрчим хүч
. жишиг даалгаврууд2
. Ёс суртахуун
. жишиг даалгаварууд
. гэрийн даалгавар
. зөвөлгөө
. зөвөлгөө
. Тест
. Аж үйлдвэр3
. Аж үйлдвэр2
. Аж үйлдвэр
. байгалийн нөхцөл нөөц
. зураг5
. зураг4
. зураг3

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 29 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax