Ц.Цэнгэл Газар-зүй
2011-06-13
2010оны тест

Ангилал: Тест дүн

                                     2010оны тест    Хувилбар  А

1.    Нийгэм төрөл бүрийн элементээс тогтох бөгөөд тэр элемент нь бүтэцлэг шинжтэй

өөрийн үнэт чанар,хэм хэмжээ ,үүрэгтэй гэж үздэг Бүтэц үүргийн төлөөлөгчдийг нэрлэнэ үү.

А. В.Парето, Г. Моска         В. К Маркс,Ф.Энглесь   С. Т.Парсонс,Р.Мертон

Д. О.Шпенглер,Ж.Тойнби       Е.Г.Лебо,Г.Тард

2.Монгол улсын иргэн шударга,хүнлэг  ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ.үндсэн үүрэгт холбогдолгүйг нэрлэнэ үү /2/

        А. Хуулиар ногдуулсан алба татвар төлөх    

         В. Үндсэн хууль бусад хуулийг сахин биелүүлэх

         С. Эрүүл мэндээ хамгаалж зөв шударга хөдөлмөрлөх

          Д. Хүний нэр төр алдар хүнд , эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх

           Е. Эх орноо хамгаалах хуулийн дагуу цэргийн алба хаах

3.Нийгмийг зөвхөн нийгмийн хүчин зүйлсээр тайлбарлах бөгөөд нийгмийн үйл явцад байгалийн хүчин зүйлс бараг үүрэггүй гэж үздэг охол байдаг. Тэгвэл В.Парето,Г.Моска нарын үзэл баримтлал аль нь бэ?

                А. Сэтгэл зүйн сургаалтнууд            В.Элитийн онол    С.Эдийн засгийн онолтнууд

                 Д. Бүтэц үүргийн онол           Е. Ирэншлийн онол

4. Анх социологи гэдэг нэр томьёог хэрэглэж , нийгмийг шинжлэх ухааны үүднээс судлах зорилгыг хэн дэвшүүлсэн бэ?

       А. Ж. Руссо    В. О. Кант           С. Платон          Д. Т. Гобс     Е.  Ж. Локк

  5. Иргэний нийгмийн тухай үзэл санааг хамгийн анх дэвшүүлж тавьсан сэтгэгчид хэн бэ?

А. Н Маккавелли,Ж. Локк         В.Платон ,Арестотель             С. Ш.Л.Монтеське,М.Вебер

Д.И.Кант,Г.Гегель            Е.Эдгээрээс өөр

6.Хүмүүс мах цусан төрлийн холбоогоор холбогдсон , нийгмийн овгийн зохион байгуулалттай төргүй өмчийн ялгаа гараагүй нийгэм 50000-40000жилийн өмнө үүсчээ.энэ нийгэм бол..................

А.агнуурын болон түүвэрлэгчдийн нийгэм   в. Нийлмэл нийгэм        с.Энгийн тариалангын нийгэм           д. Газар тариалангын нийгэм     е. Энгийн нийгэм

7. Нийгмийн хөгжлийг байгалийн хүчин зүйлээр тайлбарладаг , тухайн улс үндэстний хөгжилд уур амьсгал, хөрс,усан мандал чухал үүрэгтэй гэж үздэг онол бий. Л.Н Гумилев,Г.Гегель,Ш.Л.Монтеське нарын үзэл аль нь вэ?

А. Газарзүйн үзэлтнүүд            в. Биологийн сургаалтнууд              с. Хүн ам зүйн сургаалтнууд               д. Бүтэц үүргийн онолтнууд   е. Иргэншлийн онолтнууд

8. Нийгмийн институтуудыг зохих өгөгдөлтэй энь зөв холбоно уу?

           1Улс төрийн хүрээ                а. Багануурын уурхай нүүрсээ 4-р ЦС-днийлүүлж

                                                               оронд нь цахилгаан хэрэглэдэг 

2.    Эдийн засгийн хүрээ              в. Сурагч бүхэн иргэний хувьд   улс төрийн шийдвэр,

                                                   төрийн хууль журмыг дагаж мөрддөг биелүүлдэг

                                                 иргэн болж төлөвших учиртай 

3.    Социал хүрээ                         с. Б.Ренчин “ чихнээ чимэг болсон яруу сайхан монгол

                                                     хэл “ хэмээн их хэлээ магтан дулсан байдаг

4.    Оюун санааны хүрээ              дБусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэгэсэн мон-

                                                        гол ёсыг дагаж бусадтай харилцах хамтран ажиллах

                                                      зэрэг нь харилцааны сочлд суралцаж буйн шинж

5.    Иргэний нийгэм                        е, төрөөс хамааралгүй үүсээд төрөөс хууль ёсөөр                                                                                                          

                                                       зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулдаг    байгуул-

                                                      гага ба зохион байгуулалт          

  A 1c2e 3d 4b 5a      B. 1d 2b 3a 4e 5c       C. 1e 2d 3c 4b 5a         D. 1b 2a 3d 4c 5e 

E. 1b 2a 3e 4c 5d

9.Нийгмийн хөгжилд хүн амын тоо  , хүнс тэжээлийн нөөц чухал үүрэгтэй гэж үзсэн эрдэмтнийг нэрлэнэ үү

А. Л.Н Гумилев  в.Мальтус      с.Г.Спенсер  Д. Демокрит     е.У. Беджгот

10. Моногами,полигами,полигани,полиандри гэсэн ойлголтуудыг нэгтгээд юу гэж нэрлэдэг бэ?

А. Гэр бүлийн үүргүүд         в. Гэр бүлийн хэлбэрүүд          с. Гэр бүлийн оршин тогтнох үндсүүд            д. Гэр бүлийн бүтэц          е. Гэрлэлтийн хэв маягууд

11. Германы эрдэмтэн Макс Вебер нийгмийн давхраажилтын 3 хэмжигдэхүүнийг анх тодорхойлсон . Орчин үед 4 дэхь хэмжигдэхүүнийг  нэрлэж байгаань аль нь вэ?

А. Эд баялаг    в.боловсрол     с. Мэдлэг       д. Нэр хүнд      е. Эрх мэдэл

12. Үндсэн элемент нь хүмүүс  , тэдгээрийн харилцан холбоо харилцан үйлчлэл болдог байгууламжийг социологийн ухаанд юу гэж нэрлэдэг бэ?

А. Нийгмийн холбоо хамаарал     в. Нийгмийн харилцан үйлчлэл           с. Нийгмийн тогтолцоо           д. Нийгмийн харилцаа           е. Нийгмийн нөхцөл

13. Социологи нь “ эв нэгдэл, зөвшилцөл” тогтооход тус дөхөм үзүүлэх үүрэгтэй гэсэн үзэл хэнийх вэ?

А.Р Мертон     в. О. Кант    с. Э. Дюрктейм     д. М.Вебер    е. Г.Спенсер

14. Нийгмийн инстетутын цогцыг юу гэж нэрлэдэг бэ?

А.нийгмийн практик     в. Нийгмийн үүрэг          с. Нийгмийн систем

Д. Нийгэм      е. Нийгмийн институц

15. Ядууралд бусдаас илүү өртөх магадлалтай нийгмийн бүлгүүдийг хууль тогтоомжид .........................гэж нэрлэдэг

А.нийгмийн эмзэг бүлэг.         В. Нийгмийн хамгаалал          с. Нийгмээр халамжлуулдаг хэсэг             д. Ядуу амьдралтай хүмүүс           е. Бие дааж амьдрах чадваргүй  хүмүүс

16. Хувь хүн гэсэн хийсвэр ойлголтонд үл хамаарагдах үзэгдлийг олно уу

А.индивид-----хуваагдашгүй,эцсийн гэсэн латин үг       в. Анхдагч,тусгай,тодорхой хүнийг хэлнэ              с. Тухайн хүний сэтгэц,ухамсар,авир ариншин,зан төлөв нь бусад хүнтэй харьцуулахад давтагдашгүй өвөрмөц          д. Нийгмийн харилцаанд бие даан оролцож нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн хувь хүн      е.бие хүн төлөвших эхний шат

17. ардчиллын үндсэн шинж зарчмуудад  аль нь үл тохирох вэ?

А. Тэгш эрх        в. Хуулинд захирагдах ёс        с. Хүний эрх ,эрх чөлөө

Д. Нэг намын тогтолцоо          е. Иргэдийн улс төрийн оролцоо

18. системийн шинжилгээний аргыг улс төрийн ухаанд анх оруулж энэ үндсэн дээр улс төрийн системийн онолын загварыг боловсруулсан улс төр судлаачийг нэрлэнэ үү 

А.В.Пауэлл   в. Д.Истон       с. Г.Алмонд         Д. Г.Лассвелл е. Ш.Монтеське

19. Орчин үед фашизм,нацизм,Сталины коммунизмыг доорх ангиллын алинд нь сонгодог жишээ болгодог вэ?

А. Тоталитаризм        в. Авторитаризм   с. Ардчилал    д.либерал ардчилсан  е.ардчилсан бус

20. Засгийн эрхийн төлөө эрмэлзэж улс төрийн үйл ажиллагаа явуулдаг ,зохион байгуулалттай нийгмийн институтыг ........гэнэ

А. Сонирхлын  бүлэг         в. Улс төрийн нам         с. Төрийн бус байгуулга

Д. Эвсэл хөдөлгөөн         е. Олон нийтийн байгуулга

21. монгол улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл аль нь вэ?

А. Төрийн сүлд  в. Төрийн их цагаан туг   с. Тарийн далбаа  д. Төрийн дуулал

Е. Төрийн тамга

22. монголчуудын төрийн минь сүлд өршөө гэж залбиран төрөө дээдлэх явдал нь аль легитим шинжийг илэрхийлж байна вэ?

А. Харизмат   в. Хууль ёсны   с. Үзэл суртлын   д. Уламжлалт    е . ангийн

23. МУ-ын засгийн газрын эрх мэдэлд үл хамаарах өгөгдлийг тодорхойл.

А. Хуулийн биелэлтийг хангах        в.байгаль орчныг хамгаалах    с. Үндэсний аюулгүй байдлыг хангах        д. Хуульд хориг тавих         е. Төрийн гадаадбодлогыг хэрэгжүүлэх

24. УИХ-ын онцгой бүрэн эрхэд заагааүй буруу өгөгдлийг ол.

А. Хууль батлах ,нэмэлт өөрслөлт оруулах          в. Төрийн дотоод гадаад бодлогын үндсийг тодорхойлох         с. Батлагдсан хууль,УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах,     д.уучлал үзүүлэх            е.ард нийтийн санал асуулга явуулах

25. Бүх нийтийн ,чөлөөтэй шууд, нууц,тэгш эрх зэрэг нь аль өгөгдөлд хамаатай вэ?

А.сонгуулийн систем                   В.Сонгуулийн зарчим                  С.Төлөөллийн зарчим

D.Ардчилсан сонгууль                 Е.Иргэдийн оролцооны хэлбэр

26.Тоталитар дэглэмийн үндсэн шинжүүдийг тохируулна уу?

А. Нэг үзэл суртал            1. Тухайн улс орны хэмжээнд ганц намын тогтолцоонд үйлчилсэн

                                              улс төржсөн ҮЭ,залуучуудын болон хүүхдийн байгуулга  орши-

                                               хыг зөвшөөрдөг, хянах,албадах үүрэгтэй тогтолцоо оршино

в. Улс төрийн систем          2. Бүх өмчийг нийгэмчилж,амины өмчийг зөвшөөрдөг ч хувьдаа

                                                бусдаас илүү зүйлтэй байхыг үл зөвшөөрнө. Чөлөөт өрсөл-

                                                дөөний тухай ойлголт байхгүй

с. Нийгмийн бүтэц               3. Сурагчид пионерийн гишүүнд элсэхдээ “Марксизм,Ленинизм

                                                   пролетарийн интернационализмд “ үнэнч байхаа тангаргал-

                                                   даг.Нийгмийн хичээлээр марксизм Ленинизмын онолыг ном-

                                                   лодог байв.Зөрчвөл дайсан      болно

д. Эдийн засаг                      4. Хувь хүн төрийн бүх талын хяналтанд ,бүрэн хараат бай-

                                               далд оршино. МУ-ын ажилчин анги нийгмийн манлайлагч хүч

                                                болдог

         а. А3 В1 С4Д2       в.А2 В4 С3 Д1     с. А1 В4С3 Д2    д.А4 В1 С3 Д2      е. А1 В2 С4 Д3        

27.”Хүн бүрийн өөрийн эрх ашгийг хангасан үйл ажиллагаа нь эцэстээ нийгмийн баялагийг бүтээгч болдог”-ийг эдийн засгийн ямар онол тодорхойлсон байдаг вэ?  

 А.Шинэ сонгодог онол           В.Сонгодог эдийн засгийн онол           

С.Меркантализм                     D.Кейнсизм                           Е.Монетаризм

28.Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулсан түүхий эд материалыг ямар зардалд оруулж тооцох вэ?

А.Шинэ зардал                      В.Тогтмол зардал                        С.Хувьсах зардал

D.А ба В                                Е.А ба С

29.Аж ахуйн нэгж байгууллага ашгаа тодорхойлж төлсөн татвар нь

А.Төлбөр      В.Шууд бус татвар    С.Хураамж    D.Албан татвар   Е.Шимтгэл

30.Үйлдвэрт шинэ техник тенхологи нэвтрүүлэхэд үүсэх ажилгүйдэл

А.Мөчлөгийн ажилгүйдэл                           В.Үйлдвэрийн ажилгүйдэл

С.Бүтцийн ажилгүйдэл                               D.Завсрын ажилгүйдэл

Е.Хүлээлтийн ажилгүйдэл

31.Бараа үйлчилгээний нийт хэмжээг түүний үнээр үржүүлж, мөнгөний эргэлтийн тоонд харьцуулсан нь эдийн засгийн ямар үзүүлэлтийг тодорхойлох вэ?

А.Хэрэглээний барааны үнийн индекс                  В.Гүйлгээнд байгаа мөнгөний тоо

С.Тэнцвэрт үнэ                                                        D.Банкинд байгаа мөнгөн дүн

Е.Зах зээлийн үнэ

32.Та бараа, үйлчилгээ худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн татвар нь

А.Төлбөр                                       В.Шууд бус татвар                         С.Хураамж

D.Шууд татвар                              Е.Шимтгэл

33.Эдийн засгийн хямралын үед үүсэх ажилгүйдэл ...........

А.Мөчлөгийн ажилгүйдэл                              В.Үйлдвэрийн ажилгүйдэл

С.Бүтцийн ажилгүйдэл                                  D.Завсрын ажилгүйдэл

Е.Хүлээлтийн ажилгүйдэл

34.Тухайн улсын зөвхөн нэг жилд үйлдвэрлэн бий болгосон материал баялгийн хэмжээг ................ гэнэ.

А.Дотоодын нийт бүтээгдэхүүн                                В.Үндэсний цэвэр бүтээгдэхүүн

С.Үндэсний орлого                                                    D.Үндэсний нийт бүтээгдэхүүн

Е.Дотоодын цэвэр бүтээгдэхүүн

35.Ажилгүйдлийн түвшин гэдэг нь:

А.Хөдөлмөрийн чадвартай хүн амын хэдэн хувь нь ажил эрхэлж байгааг илэрхийлнэ.

В.Нийт хүн амын хэдэн хувь ажил эрхлэхгүй байгааг илэрхийлнэ.

С. Хөдөлмөрийн чадвартай хүн амын хэдэн хувь нь ажил хайж хөдөлмөрийн биржид бүртгэлтэй байгааг илэрхийлнэ.

D. Хөдөлмөрийн чадвартай хүн амын хэдэн хувь нь ажил эрхлэхгүй байгааг илэрхийлнэ

Е.Нийт хүн амын хэдэн хувь нь ажил хайж хөдөлмөрийн биржид бүртгэлтэй байгааг илэрхийлнэ.

36.Бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ хурдан хугацаанд борлуулж чадсан нь ашиг олж, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болно.Ингэж чадаагүй нь зах зээлээс гарах хууль үйлчилнэ.Үүнийг шалгарлын хууль гэх ба эдийн засгийн ямар ойлголтоор дамжин хэрэгжих вэ?

А.Эрэлт хийлүүлэлт                         В. Ажилгүйдал                        С.Үл үзэгдэгч нар

D.Өрсөлдөөн                                    Е.Инфляци

37.Төр бол хамгийн муу инженер гэсэн нь ямар утгыг илэрхийлж байгаа вэ?

    А.төр эдийн засгийн амьдралд гүйцэтгэх үүргээ биелүүлдэггүй

    В. Эдийн засгийн амьдралд төрийн оролцоо шаардлагагүй

    С.Төр бол инженжр биш            д.Төрийн оролцоотой бизнесийн үйл ажиллагаа төдийлөн амжилттай байдаггүй             е. Дээрх тодорхойлолтууд бүгд буруу

38. Хөдөлиөрийн зах зээл дээр дээд боловсролтой мэргэжилтнүүд олноор бэлтгэгдэж гарч байгаа ч мэргэжилээрээ ажиллахгүй байгаагийн шалтгаан юу вэ?

А. Хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлэлт эрэлтээсээ давж илүүдэл үүссэн

В. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтээсээ давж илүүдэл үүссэн

С. хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлэлт эрэлтээсээ давж хомсдол үүссэн

Д.хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтээсээ давж хомсдол үүссэн

Е. Зөв хариулт алга

39. Монгол улс дахь шатахуун экспортолдог компахиуд шатахууны үнийг нэмэхээр тохиролцож буй нь ямар өрсөлдөөнт зах зээлийг илэрхийлэх вэ?

  А. Төгс өрсөлдөөнт            в. Олигополь            с. Монопольт өрсөлдөөн

 Д. Өрсөлдөөнт бус                е. Монополь

40. ........................гэдэг этноцентрист үзлийн эсрэг үзэл баримтлал бөгөөд аливаа соёл үнэхээр өвөрмөц онцлогтойг тунхагладаг үзэл юм.

    А. Этноцентризм              в. Релятивизм         с. Универсал         д.плюрализм         е. Дуализм

41. Соёлыг бүрдүүлэгч элементийг тоочихдоо түүнд тохирохгүй өгөдөл байгааг олно уу

А. Бэлэг тэмдэг     в. Хэл     с. Итгэл үнэмшил   д. Нийгэмшилт   е. Үнэлэмж

42. өөрийн толгой дээрх эврийг харахгүй ,бусдын толгой дээрх өвсийг харах .Энэ нь соёлын аль элементийг илэрхийлж байна вэ?

А. Хэм хэмжээ   в. Итгэл үнэмшил   с. Атаархал    д. Шүүмжлэл  е. Ёс суртахуун

43. соёлын тухай 500-д тодорхойлолт байдаг .доорх тодорхойлолтуудаас аль нь нэгтгэгч маягийн тодорхойлолт вэ?

А. Соёл бол хүмүүний хүмүүнлэг чанар илрэн хэрэгжих түүхэн тасралтгүй үйл явц

В. Хүнтэй хамт үүссэн нийгмийн үзнгдэл,арга,хэм хэмжээ,нийгмийн хяналт

С. Соёл бол байгалийн зүйлсийг нийгмийн зүйлс болгодог ,улмаар нэгэнт бүтээсэн нийгмийн зүйлсээ хүний үйл ажиллагааны бүх чиглэлээр улам боловсронгуй болгодог зохистой арга, хэм хэмжээ,нийгмийн хяналт

Д.эдийн болон оюуны үнэт зүйлсийг бүтээж байгаа оюун ухаан

Е. Оюун ухаанаар бүтээгдсэн хоёр дахь байгаль, нийгмийн хяналт

44. ураг төрлийн холбоогоо сайн иэдэх ,ургийн бичгээ хөтлөх нь соёлын аль элементийг илэрхийлж байна вэ?

А. Зуршил      в. Заншил     с. Уламжлал       д. Нийтийн соёл     е. Үнэлэмж

45. аль нь зөв бодомж вэ?

А. Соёл бол нийгмийн үзэгдэл            в. Соёл бол байгалийн үзэгдэл         с. Соёл бол байгаль нийгмийн аль алиных нь үзэгдэл          д. Соёл бол нэг үндэстний бахархал

Е. Соёл бол байгальд заримдаа тохиолдлын байдлаар харагдах үзэгдэл

46. соёл шинэ үеийн хүмүүст мэдлэг туршлага олгоно. Энэ нь соёлын аль үүрэг вэ?

А. Мэдээллийн   в. Танин мэдэхүйн     с. Харилцааны  д.төлөвшүүлэх  е. Хэм хэмжээ

47. аль бодомж нь буруу вэ?

А. Хэл нийгмийн үзэгдэл          в. Хэл соёлыг дамжуулах хэрэгсэл      с. Хэл соёлыг залгамжлуулах  хэрэгсэл      д.хэл соёлын үзэгдэл     е. Хэл байгалийн үзэгдэл

48.Homosapiens үүссэн хугацааг олно уу

А. 50000-40000жил  в.50000-45000  с. 30000-20000  д.40000-30000   е 60000-50000

49. оюуны соёлын байгууллагыг нэрлэхдээ буруу өгөгдөл оруулсныг нэрлэнэ үү

А. Эрдэм шинжилгээний хүрээлэн    в. Хүүхдийн зуслангийн байр   с. Номын сан

Д. Театр   е. Сургууль

50. Бүтээсэн эзэн нь тодорхой биш ,авьяастнуудын бүтээсэн соёлыг юу гэж нэрлэдэг бэ?

А. Элитийн соёл   в.ардын     с зонхилогч соёл    д.дагуул соёл       е. Нийтийн соёл

51. нэн шинэ үеийн ОУ-ын харилцааг хэзээнээс эхэлсэн гэж судлаачид үздэг бэ? Зөв өгөгдлийг ол

А. Дэлхийн 1-р дайны дараах үеэс          в. Дэлхийн 2-р дайны дараах үеэс    с. Ххзууны эхэн үеэс      д. 1991 оноос    е. Эдгээрээс өөр

52. МУ-ын үндэсний эрх ашиг , аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс аль болох олон гүрэнтэй хамтын ажиллагаа өрнүүлж тэдний ашиг сонирхлыг монголд бүрдүүлэхийг чиглэсэн бодлого байна гэсэн зарчим аль нь вэ?

А.олон тулгуурт      в. Идэвхтэй    с. Тэнцвэртэй   д.үндэсний эрх ашигт нийцсэн  е. Өөр

53. БНМАУ-ын засгийн газар НҮБ-ын дүрмийг зөвшөөрч ,түүний гишүүн болох хүсэлтээ анх 19460оны 6-р сард гаргаснаасаа хойш 8 удаа илэрхийлсэн бөгөөд 15 жилийн дараа биелэлээ олжээ. МУ-ын НҮБ-д элссэн ох аль нь вэ?

А. 1961.10.25     в. 1961.10.27      с. 1962.10.25   д.1962.10.27      е.1960.10.10

54.европийн холбооны  нэгдсэн мөнгөн тэмдэгтийг  нарлэнэ үү?

А. Доллар   в. Марк       с. Фунт стерлинг   д.франк     е. Евро

55. МУ –ын НҮБ-д элсэх хүсэлт хойшлогдож байсаны шалтгаан юу вэ?

А.гишүүн болох болзол хангаагүй     в. Чан Кай Ши тэргүүтэй гоминдан намын байр суурь

С. Дипломатчдын үйл ажиллагаа сул байсан          д. Дэлхийн улсууд дэмжээгүй

56. дараах өгөгдлөөс буруу холбоосыг олно уу

А.НҮБ 1945 онд АНУ-ын Санфрациско хотод байгуулагдсан  в. ЮНИСЕФ----НҮБ-ын хүүхдийн сан       с. UNFPA----НҮБ-ын хүн амын сан      д. Европийн холбоо----НҮБ-ын байгуулга      е. АНУ----мянганы сорилын сан

57. тохируул

1. Ерөнхий ассамблей             а. НҮБ-ын бичиг хэргийг хариуцдаг

2. Аюулгүйн зөвлөл                   в. НҮБ-ын энхийг сахиулах үүрэгтэй байгуулга

3. ОУ-ын шүүх                           с. Дэлхийн энх тайванд холбогдолтой бүхий л асуудлаар

                                                           Хуралддаг

4. нарийн бичгийн дарга          д. Улс хоорондын маргаантай асуудлыг шийдвэрлэнэ

А. 1в2с3а4д         в. 1д2с3а4в      с. 1с2д3а4в       д.1в2д3а4с      е.1с2в3д4а

                              2-р хэсэг

2.1       тохируул

А.хүмүүсийн у/т-н үйл ажиллагааны зорилго                         1. Нийцтэй оролцоо

   арга хэрэгсэлд нийгмийн зүгээс тавих                                                                            

шаардлагуудыг хэлнэ     

в.нийгмийн гишүүдийн дийлэнхийнх нь                                 2. Нийцгүй оролцоо

 иргэл үнэмшил,дадал зуршил болсон

тэдгээрээс улс төрийн систем ,төр засаг-

таа хандах байдлыг илэрхийлсэн  шинжлэх

ухааны ойлголт

с. Хууль бус жагсаал цуглаан ,ажил хаялтанд                       3. Улс төрийн даалгавар

оролцох,татвар төлөхөөс зайлсхийх,байшин

барилга  эзлэх зэргээр илэрнэ

д.хувь хүний зүгээс нийгмийн тодорхой хүчийг хүлээн

зөвшөөрч,түүний шаардлага,шийдвэрийг биелүүлж                   4.улс төрийн хэм хэмжээ

захирагдах явдлаар илэрнэ

е. Сонгуульд оролцох ард түмний санал асуулгад                    5. Улс төрийн соёл

оролцох,төрийн байгуулгад захидал бичих хэл-

бэрүүдийг хэлнэ

2.2  тохируул

А.А.Линкольн              1. Хүн бол улс төрийн амьтан

В. У.Черчилль            2. у/т-н систем нь үнэт зүйлийг эрх мэдэлтэйгээр ,харилцан

                                     байршуула х  үйл байдал

с. В.И.Ленин             3. Ардчилал бол а/т-с сонгогдсон а/түмний төлөө,ард түмний

                                   өөрсдийнх нь засаглал юм

д. Аристотель            4.төр бол ангийн дарангуйллын машин

е. Д.Истон                 5. Ардчилал хамгийн муу засаглал. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс

                                   илүүг олоогүй байна

2.3  ОУ-ын харилцааны онолуудыг зөв тохируул

А.идеализм                   1. ОУ-ын харилцаанд улсууд,ОУ-ын байгууллагууд,үндэстэн

                                           дамнасан аж ахуй,  олон нийтийн бүтцүүд идэвхтэй оролцох

                                       болсон ,хоорондоо харилцан хамааралтай байна гэж үздэг

в.реалист                 2. Мөргөлдөөнийг багасгах,хамтын ажиллагааг хөгжүүлэх,үндэст-

                                   нүүдийн харилцааг нэмэгдүүлэхэд анхаарсан

с. Плюрализм          3. Пролетарийн хувьсгал хийж дэлхий дээр үндэстэн ,үндэстний

                                   улс үгүй болно. ОУ-ын харилцаа бол баян ядуугийн тэмцэл юм

д. Марксизм              4. ОУ-ын харилцааны мөн чанар бол тусгаар улсуудын өөрийгөө

                                    хамгаалах ,сонирхлоо хэрэгжүүлэх эрмэлзэл,өрсөлдөөн хүчний

                                    тэнцвэр гэж үзсэн                

 


Comments

2022-03-01 - Hha

Бичсэн: Oyu Od (зочин)

Hahah

. Шууд холбоос


2021-02-26 - Anujin

Бичсэн: Anujin (зочин)

Mash ih bayarlalaa

. Шууд холбоос


газар-зүйн хичээл

Сүүлийн бичлэгүүд

. түлш эрчим хүч
. жишиг даалгаврууд2
. Ёс суртахуун
. жишиг даалгаварууд
. гэрийн даалгавар
. зөвөлгөө
. зөвөлгөө
. Тест
. Аж үйлдвэр3
. Аж үйлдвэр2
. Аж үйлдвэр
. байгалийн нөхцөл нөөц
. зураг5
. зураг4
. зураг3

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 25 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax